Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Energy Estimator үйлчилгээг ашиглахтай холбоотой хууль ёсны, хүчинтэй нөхцөлүүдийг тодорхойлно. Энэхүү вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та энэхүү нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв та эдгээр бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол уг үйлчилгээг ашиглахгүй байж болно. Энэхүү үйлчилгээний нөхцөлд "бид", "бидний", "манай" болон "Energy Estimator" нь Energy Estimator-ийг илтгэнэ, "та" болон "таны" нь Energy Estimator хэрэглэгч буюу таныг илтгэнэ.
Дараах нөхцөлүүд Energy Estimator-ийн санал болгож буй вэбсайт, програм, үйлчилгээнд хамаарна. Үүнд гар утас, таблет хувилбарууд болон бусад төхөөрөмжөөр дамжуулан ашиглах боломжтой Energy Estimator-ийн бусад хувилбарууд — компьютер, гар утас, таблет, сошиал медиа багтана.
"Energy Estimator" ВЭБСАЙТААС АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮН, МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАТАХ, АШИГЛАХ, АВАХЫН ӨМНӨ ЭДГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАНА УУ.
Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Энэхүү гэрээ нь таны Energy Estimator-ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой хууль ёсны, хүчинтэй нөхцөлүүдийг тодорхойлсон. Энэхүү вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв та энэхүү гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол аппликейшнийг татаж авахгүй, хэрэглэхгүй байх эсвэл үйлчилгээгээ шууд ашиглахаа болих хэрэгтэй.
Бид энэ гэрээг үе үе өөрчилж болох бөгөөд энэхүү өөрчлөлт нь Energy Estimator дээр нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болно. Гэрээнд өөрчлөлт оруулсны дараа Energy Estimator-ийн үргэлжилсэн ашиглалт нь энэхүү үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ; тиймээс та энэхүү гэрээг тогтмол хянаж байх нь чухал юм. Таны оруулсан бүртгэлийн мэдээлэл алдаагүй, үнэн зөв гэдгийг мөн таны тус платформын ашиглалт холбогдох хууль тогтоомж, дүрмийг зөрчөөгүйг та баталгаажуулж, мэдээллийнхээ төлөөлөл болно.
Шаардлага
Та Energy Estimator-тай гэрээ байгуулснаар мөн эдгээр нөхцөл болон орон нутгийн, улсын, үндэсний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу Energy Estimator-ийн санал болгож буй үйлчилгээг ашиглах эрх үүснэ. Энэ вэбсайт болон програмыг 13-аас доош насны хүүхдэд ашиглахыг хориглох бөгөөд түүнээс дээш насны хүүхдүүд манай платформ болон үйлчилгээг ашиглахад хяналт тавьж, зохих зааварчилгааг өгөх ёстой. Аппликейшн болон вэбсайтыг бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг байгуулах эрх бүхий гэдгээ баталж, баталгаажуулна.
Energy Estimator-ийн тухай
Energy Estimator нь эрчим хүчний хэрэглээ, зардлыг тооцоолох, төсөвлөх онлайн платформ. Манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу, манай тусламжийн баг таны асуулт, санал хүсэлтэд хариулахад бэлэн байх болно.
Хэрэглэгчид
Хэрэв та Energy Estimator-д бүртгүүлэхийг хүсвэл энэхүү гэрээг уншиж, бүртгэлийн явцад хүлээн зөвшөөрснөө мэдэгдэх шаардлагатай. Мөн та: (а) бүртгэлийн маягтын дагуу өөрийнхөө тухай үнэн зөв, бүрэн бүтэн, одоогийн мэдээллийг өгөх, (б) бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдөх тохиолдолд үнэн зөв, бүрэн бүтэн, одоогийн мэдээллийг хангахын тулд нэн даруй мэдээллээ шинэчлэхийг зөвшөөрч байна. Хэрэв бид таны оруулсан мэдээлэл үнэн биш, одоогийн биш эсвэл бүрэн бус гэж сэжиглэх үндэслэл үүсвэл Energy Estimator таны бүртгэлийг хэзээд ч, ямар нэгэн мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх, хаах, үйлчилгээг (эсвэл түүний аль нэг хэсгийг) одоо болон ирээдүйд ашиглахаас татгалзах эрхтэй.
Хэрэглэгчийн бүртгэл ба түүний аюулгүй байдал
Energy Estimator-д бүртгүүлж хэрэглэгчийн бүртгэл үүсгэх үед нууц үг сонгох шаардлагатай бөгөөд тус бүртгэлийн талаар нэмэлт мэдээлэл авах шаардлага гарч болзошгүй. Та өөрийн нууц үг болон бүртгэлийн мэдээллээ нууцлах үүрэгтэй бөгөөд таны нууц үг, бүртгэлийн хүрээнд хийгдсэн бүх үйлдэлд та бүрэн хариуцлага үүрнэ. Та (a) таны нууц үг, бүртгэлийг өөр хүн зөвшөөрөлгүй ашигласан эсвэл аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд Energy Estimator-д нэн даруй мэдэгдэх, (б) холболт бүрийн төгсгөлд бүртгэлээсээ гарах тохиргоог (sign-out) баталгаажуулж байхыг зөвшөөрч байна. Энэхүү нөхцөлийг биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, алдагдлыг Energy Estimator хариуцахгүй.
Бүртгэлийг устгах, хаах
Energy Estimator дээрх зааврын дагуу хэрэглэгчид ямар ч шалтгаанаар бүртгэлээ хааж болно. Ингэснээр тухайн бүртгэл устаж, Energy Estimator-д таны оруулсан бүх хувийн мэдээлэл устана. Хэрэв та эдгээр нөхцөлийн аль нэгийг зөрчсөн, Energy Estimator-ийг худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, эсвэл ашиглалтад саад учруулсан гэж үзвэл Energy Estimator танд мэдэгдэлгүйгээр мөн таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр таны бүртгэлийг эсвэл таны вэбсайт руу хандах эрхийг нэн даруй цуцлах эрхтэй.
Платформыг ашиглах лиценз
Energy Estimator нь танд үйлчилгээний хүрээнд Energy Estimator-ийн программ хангамжийг ашиглах хувийн, дэлхий даяар хэрэглэх, рояалти төлбөргүй, шилжүүлэх боломжгүй, онцгой бус лицензийг олгодог. Хэрэглэгч энэ гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан Energy Estimator-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авахаас нааш Energy Estimator-ийн үйлчилгээ, програм хангамжийн аль нэг хэсгийг хувилах, өөрчлөх, түгээх, худалдах, түрээслэх, мөн уг програм хангамжийн эх кодыг задлах, оролдохыг хатуу хориглоно. Хэрэглэгч уг платформ болон үйлчилгээг хайхрамжгүй, залилан мэхлэх зорилгоор эсвэл хууль бус байдлаар ашиглахгүй байхыг зөвшөөрч байна.
Хориглосон үйл ажиллагаа
Energy Estimator-ийн үйлчилгээг ашигласнаар та дараах зүйлсийг хийхгүй байхыг зөвшөөрч байна гэж үзнэ:
- Тодорхой зөвшөөрөгдсөн арилжааны зорилгоос гадуур аливаа үйлчилгээ эсвэл контентийг арилжааны зорилгоор ашиглах.
- Бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд робот, аалз, хусагч болон бусад автомат төхөөрөмж хэрэгслээр аливаа үйлчилгээ, контентийг ашиглах, хандах, хянах, хуулбарлах, түгээх.
- Манай дэд бүтцэд үндэслэлгүй эсвэл хэт их ачаалал өгөх.
- Бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ямар ч зорилгоор үйлчилгээний аль ч хэсэгт Deep-Link хийх.
- Үйлчилгээтэй холбоотой аливаа програм хангамжийг өөрчлөх, орчуулах, задлах, хөрвүүлэх, урвуу инженерчлэл хийхийг оролдох.
- Контентийг ашиглах, хуулбарлахаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын функцүүдийг мэхлэх, идэвхгүй болгох эсвэл өөр байдлаар саад учруулах.
Хэрэглэгчийн контент
Аппликейшны зарим функцууд нь хэрэглэгчдэд мессеж, зураг, текст болон бусад зүйлсээс бүрдсэн контентийг байршуулах боломжийг олгодог. Та аппликейшнд нийтэлсэн өөрийн контентод эзэмшиж болох аливаа зохиогчийн эрхээ хадгална. Хэрэглэгчид өөрсдийн контентийг бие даан болон дангаар нь өөрөө хариуцна.
Хувийн мэдээлэл
Energy Estimator-ийн үйлчилгээ болон програмыг ашиглахтай холбогдуулан таны оруулсан хувийн мэдээллийг манай Нууцлалын бодлогын дагуу ашиглана. Та Energy Estimator үйлчилгээг ашиглавал бид таны хувийн мэдээллийг цуглуулж, хадгалахыг зөвшөөрч байна гэж үзнэ.
Баталгааны мэдээлэл
Energy Estimator нь үйлчилгээгээ өөрсдийн зүгээс сайн үзүүлэх боловч интернетийн мөн чанараас шалтгаалан вэбсайт болон програмыг "байгаагаар нь", "боломжтой" гэсэн зарчмаар хангаж, ашиглах нь тасалдалгүй эсвэл алдаагүй байх болно гэж амлалт өгдөггүй. Дээр дурдсанаас бусад тохиолдолд бид тодорхой болон далд, хууль ёсны болон бусад ямар ч баталгаа өгөх боломжгүй бөгөөд эдгээр бүх нөхцөлийг хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр хассан болно.
Та эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хариуцлагаа хүлээх бөгөөд хэрэв та эдгээр нөхцөлийг зөрчиж программыг ашиглавал үүний үр дүнд учирсан бүхий хохирлыг Energy Estimator-д нөхөн төлөх болно.
Өөрчлөлт ба цуцлалт
Бид өөрийн үзэмжээр, танд мэдэгдэлгүйгээр хүссэн үедээ програм, вэбсайт болон эдгээр нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Та вэбсайтын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь эдгээр нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх бөгөөд нөхцөлийн аливаа өөрчлөлт нь өмнөх бүх хувилбарыг хүчингүй болгоно.
Маргаан
Эдгээр нөхцөлүүд Монгол Улсын хуулиар зохицуулагддаг. Эдгээр нөхцөлийг зөрчих, цуцлах, хэрэгжүүлэх, тайлбарлах, хүчинтэй байх, эсвэл Energy Estimator вэбсайт болон програмыг ашиглахтай холбоотой аливаа маргаан, нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв эдгээр нөхцөлийн аль нэг хэсэг нь хүчингүй болох, хууль бус эсвэл хэрэгжих боломжгүй нь тогтоогдвол үлдсэн бусад заалтуудын хүчин төгөлдөр байдал, хууль ёсны байдал, хэрэгжилтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.